Буянт-Ухаагийн дэнж дэх анхны нисэх буудлын барилгаа “Алтан гадас ордон” хэмээн нэрийдсэн нисэхийнхэн тус ордон байрладаг “Нисэхийн гудамж”-аа тохижуулах ажлыг өнөөдөр эхлүүллээ.
ИНЕГ-ын харьяа Иргэний нисэхийн үндэсний төвөөс санаачлан “Нисэхийн гудамж”-ийг иж бүрэн тохижуулах зураг төслийг боловсруулжээ. Тус гудамжинд орших “МИАТ” ХК, “Монголиан эйрвэйз” ХХК, “DHL” карго, Нисэхийн цагдаагийнхантайгаа хамтран тохижилтын ажлыг хийх аж.
“Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын анхны байр болох “Алтан гадас ордон” нь монголын түүхэн өв соёлын барилга байгууламжид бүртгэлтэй, их болон урсгал засварын ажлуудыг гүйцэтгэхдээ фасад болон төлөвлөлтийг хөндөхгүй, нэг ч хээг өөрчлөхгүй гэсэн соёлын өвийн дүрэм журамтай нандин барилга юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна