​ БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг 2021 оны зургаадугаар сарын 29, 30-ны өдөр бүртгэж эхэлнэ


Бүртгүүлэхийг хүссэн иргэн нь:

  • 18-39 настай Монгол Улсын иргэн, Хорих ял шийтгэл эдэлж байгаагүй, 
  • БНСУ аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй, 
  • Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй, өнгө ялгах чадвартай байх юм байна.
Мөн мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5 болон түүнээс дээш жил ажиллаагүй байх шаардлага хангасан байх шаардлагатай.

Бүртгэл болон Онооны тогтолцооны шалгалтын дэлгэрэнгүйг http://hudulmur-halamj.gov.mn/content/36 , www.ezuvshuurul.mn болон http://solongos.hudulmur-halamj.gov.mn:5000/ вэб сайтаар авах боломжтой юм байна. 

Анхааруулга: Нурууны үений диск, гарын сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно.

• Солонгос хэлний зохих мэдлэггүй бол бүртгүүлэхгүй байхыг зөвлөж байна.
• Бүртгэлийн хураамж болох 24 ам.долларыг төлснөөр таны бүртгэл баталгаажих болно гэж Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас мэдээлжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна