Сэтгэлээсээ хийсэн бүхэн сэтгэлд хүрдэг


Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол Нийслэлийн ногоон байгууламжийн тодорхой хувийг дангаараа бүрдүүлдэг, Туул голын ундарга дээр байрладаг, нийслэлийн өмчит байгууллага. Нийслэлчүүд та бидний ууж буй ус хэр зэрэг цэвэр тунгалаг байж, амьсгалах агаар хэрхэн цэвэр байхыг шийдэх үүрэгтэй байгууллага.

Энэ утгаараа иргэдийн амарч зугаалах тав тухыг бүрдүүлэхээс гадна ногоон байгууламжаа арчилж хамгаалах нь бидний нэн тэргүүний зорилго билээ. Ийм ч учраас хаа хамаагүй газар элдэв бүтээн байгуулалт хийж, нийтийн нойлыг гаргаж болдоггүй гэдгийг та бүхэн минь мэдэх биз.

Харин энэ бүхнийг ойлгож дэмжин, хариуцлагатайгаар хамтран ажилладаг худалдаа эрхлэгчиддээ баярлаж байгаагаа илэрхийлье. Үйлдэл нь үлгэр жишээ олон газар байгааг гэрэл зургаар орууллаа.

ХАРИУЦЛАГАТАЙ АЖИЛЛАДАГ ХҮН БҮХЭНД БАЯРЛАЛАА.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна