2021 оны 6 дугаар сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 176,410,336.18 төгрөгийн үнийн дүн бүхий 467,608 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Техник импорт" ХК (TEX+14.96%) болон "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT +11.99%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Булган ундрага" ХК (BUN -14.83%) болон "Ган хийц" ХК (GHC -12.27%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 51,632 ширхэг нэгж эрхийг нийт 11,003,631 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 276 ширхэг үнэт цаасыг 27,600 доллараар арилжаалсан байна.
ТOP-20 индекс 0.49 хувиар өсөж, 32415.04 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,694,391,600,258.76 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна