ҮАБЗ-ийн шинэ бүрэлдэхүүн анхын хуралдаанаа хийж нэг цаг орчмын өмнө өндөрлөлөө. Тэгвэл ҮАБЗ-ийн хурлаас ирэх сарын 1-нээс зогсоод байсан халамжуудын үргэлжлүүлэхээр зөвлөмж гаргажээ.
Тодруулбал, хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж, ААН, өрхийн цахилгаан дулаан, цэвэр, бохир ус, хог хаягдлын хураамжийн хөнгөлөлтийг энэ он дуустал сунгахаар болжээ. Мөн сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөлөх арга хэмжээг 2022 оны гуравдугаар сар хүртэл сунгах асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тун удахгүй мэдээлэл хийж ард түмэндээ танилцуулах аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна