Тяньжин боомтоос импортын 1,900 чингэлэг хүлээн авчээ

9 цаг 44 минутын өмнө

Тяньжин боомтод гацсан чингэлгүүдийг Монгол Улсад тээвэрлэн авчрахаар холбогдох байгууллагууд ажиллаж байна.

Тодруулбал, Эрээн өртөөнөөс зургаадугаар сарын 9-27-нд буюу 19 хоногийн хугацаанд Тяньжин боомтоос эхтэй импортын чингэлгийн 35 галт тэргээр нийт 1,900 чингэлэг хүлээн авчээ.

Ингэснээр тус боомтод хүлээгдэж байсан 3,162 чингэлгийн 60 хувийг тусгай горимоор аваад байгааг Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна