Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, Шашны Бодлогын зөвлөх Д.Бум-очир


Дуламын Бум-Очир нь 1993-1996 онд Монгол хэл, бичгийн дээд сургуулийг Монгол-англи хэлний багш мэргэжлээр, 1996-1997 онд Монгол Улсын их сургуулийн Гадаад хэл, соёлын сургуулийн герман хэлний курс төгссөн.

1996-1998 онд ХБНГУ-ын Боннын их сургууль болон Монгол Улсын их сургуулийн Монгол хэл, соёлын сургуульд Хэлбичгийн ухааны магистрын зэрэг, 1998-2000 онд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнд Хэлбичгийн ухааны докторын зэрэг, 2000-2001 онд ИБУИНВУ-ын Кэмбрижийн их сургуульд Нийгэм-соёлын антропологийн магистрын зэрэг, 2002-2006 онд ИБУИНВУ-ын Кэмбрижийн их сургуульд Антропологийн ухааны докторын зэргийг тус тус хамгаалсан.

  • 1996-1998 онд Монгол хэл, бичгийн дээд сургуульд Англи хэл, монгол аман зохиол, монгол эртний уран зохиолын багш,
  • 1998-2001 онд МУИС-д Ардын билиг зүй, эртний уран зохиолын багш,
  • 2001-2002 онд МУИС-ийн Антропологи болон археологийн тэнхимийн дэд профессор,
  • 2006-2008 онд МУИС-ийн Нийгэм-соёлын антропологийн тэнхимийн профессор,
  • 2008-2009 онд МУИС-ийн Нийгэм-соёлын антропологийн тэнхимийн профессор ба Орлогч эрхлэгч,
  • 2006-2012 онд Нээлттэй нийгмийн хүрээлэнгийн эрдмийн тэтгэлгийн судлаач,
  • 2010-2015 онд МУИС-ийн Нийгэм-соёлын антропологийн тэнхимийн профессор ба Эрхлэгч,
  • 2014-2015 онд ИБУИНВУ-ын Кэмбрижийн их сургуулийн Монгол ба Дотоод Ази судлалын төвийн зочин судлаач,
  • 2015-2019 онд ИБУИНВУ-ын Лондон коллеж их сургуулийн Антропологийн тэнхимийн “Шинэ эдийн засагт үүсэж буй сэдвүүд” төслийн судлаач,
  • 2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Соёлын сайдын ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.189
    2021/06/29

    САЙН БАЙНУУ? ЭРХЭМ ДҮҮД АМЖИЛТ ЕРӨӨЕ. ШИНЭ АЖИЛДАА МОНГОЛЫН ОЛОН ЯСТНЫ ТУУЛЬ ХАЙЛАХ АРГА БАРИЛ УСТАЖ ҮГҮЙ БОЛЖ БАЙГААГ МАШИД АНХААРААСАЙ ГЭЖ ХҮСЧ БАЙНА. ӨРГӨН УУДАМ НУТАГТАЙ ҮНДЭСТЭН ЯСТАН ОЛОНТОЙ МОНГОДЧУУД МААНЬ ӨНӨӨ ЦАГТ ТУУЛЬ БОЛОН ТУУЛЬЧИД ГАНЦХАН УРИАНХАЙД Л БАЙДАГ МЭТ ОЙЛГОГДОДДОГ БОЛСОН БИЛЭЭ . МОНГОЛЫН ОЛОН ЯСТНУУД БҮГД Л ТУУЛЬТАЙ .БАС ХАЙЛАГЧТАЙ БАЙСНЫГ ЭРДЭМТЭН ТА ЮУ ЭС АНДАХ БИЛЭЭ. ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГ ЗАРЛИГ ГАРГАСАН БОЛОВЧ ТЭР НЬ ДУТУУ ДУЛИМАГ ЗҮЙЛ БОЛЖ ИХ "ГЭСЭР "- ИЙГ ОРХИГПУУЛЖ ЦӨӨХӨН ХЭДЭН ТУУЛИЙН НЭР ЛРУУЛЖ БАЙСАН НЬ ХАРАИСАЛТАЙ САНАГДДАГ БИЛЭЭ. МӨН МОНГОЛЫН УРАН ЗОХИОЛЫН 3 ОРГИЛЫН 2 НЬ ГЭСЭР ЖАНГАР БАЙДАГ. НУУЦ ТОВЧООГ БИД БХГАГЗЙ ДЭЛГЭРҮҮЛЖ МӨНХЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙГАА НЬ САЙШААЛТАЙ ХЭРЭГ БОЛОВЧ ГЭСЭР ЖАНГАРТ ЗОРИУЛЖ ГАНЦ ПАЙЗ Ч БОСГООГҮЙ БАЙГААГ МЭДЭХ БИЗЭЭ. СУМЫН НААДАМД ТҮРҮҮЛСЭН МОРЬ ХӨШӨӨГӨӨ БОСГУУЛДАГ БОЛЖЭЭ. ГЭТЭЛ ГЭСЭР ЖАНГАРТ БАЙХГҮЙ БАЙГААГ АНХААРНА БИЗЭЭ. ИНГЭЭД ОЛОН ЯСТАНЫ ТУУЛЬ ХАЙЛАХ УРЛАГИЙГ СЭРГЭЭЖ. . ЭРТНИЙ ШИВШЛЭГ ТАРНИТАЙ ТУУЛЬ ХАЙЛАХ ГЭГЧ УРЛАГИЙГ БҮҮ БУЛШЛААСАЙ ХЭМЭЭХ СЭТГЭЛЭЭР БИЧЛЭЭ. АНХААРНА ГЭДЭГТ НАЙДАЖ БАЙНА. АМЖИЛТ ЕРӨӨЕ.

    Хариулах