Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар долоодугаар сарын 16-ны ажлын өдрийг 24-ны өдөр рүү шилжүүлэх шийдвэр гаргажээ. Ингэснээр наадмын өдрүүдэд нийтдээ 10 хоног бүх нийтээрээ амрах юм байна. Энэ үеэр олон нийтийг хотод бус цэвэрт агаарт зуслан дээрээ байхыг Засгийн газраас уриалж байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцууллаа. Улаанбаатар хотын хөдөлгөөний нягтралыг бууруулах, иргэд гэр бүлээрээ хотоос гарч амрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ийм шийдвэр гаргажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна