Э.Бат-Амгалан: Эмч эмнэлгийн ажилтнуудад үе шаттайгаар дэмжинэ


Засгийн газраас төсвийн тодотголд эмч эмнэлгийн салбарын ажилтан алба хаагчийн цалинг 50%, Улаан бүсэд ажиллаж буй эмч эмнэлгийн ажилтнуудад нэг удаагийн урамшуулал болгож 1-2 сая төгрөгийг өгөхөөр төсвийн тодотголд суулгана гэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны дарга Э.Бат-Амгалан өөрийн үзэл бодлоо илэрхийллээ. Тэрээр:

-Эмч сувилагч нарын цалинг 50 хувиар нэмж, Улаан бүсэд ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилтнуудад 1-2 сая төгрөгийн нэг удаагийн дэмжлэг үзүүлэх саналыг Засгийн газраас төсвийн тодотголд суулгахаар боллоо!

- Миний бие цар тахлын үед өрхийн эмнэлгээс эхлээд дүүргийн эрүүл мэндийн төв, ХӨСҮТ-ийн эмч эмнэлгийн салбарын ажилтнуудтай уулзаж тэдэнд тулгамдаж буй асуудлыг судалж, хийж хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг эрэмбэлж үе шаттайгаар дэмжиж байгаа. Тухайлбал:

 1. Шаардлагатай автомашины туслалцааг үзүүлэв.

 2. Эмч эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэх, нэг удаагийн урамшуулал олгох тал дээр Засгийн газартай хамтарч шийдвэрлүүллээ.

Нийтдээ 20 гаруй мянган эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин 50 хувь нэмэгдэхээс гадна, Улаан бүсэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад нэг удаагийн 1-2 сая төгрөгийн тэтгэмж олгохоор болов.

 Халдвар авсан хүний тоо нэмэгдэж, эмч нар ачааллаа дийлэхгүйд хүрч байгаа нь нууц биш.

 “Улаан бүс”-д ажилладаг нэг эмч өмнө нь 10 хүн хариуцаж ажилладаг байсан бол энэ тоо өнөөдөр 40 болжээ. Ачаалал нэмэгдэхийн хэрээр эмч, ажилчид ч бас Covid-19 цар тахлаар өвчилж байгаа юм.

Тиймээс цаашид Алтан гарт, цагаан нөмрөгт баатруудынхаа нийгмийн асуудлыг сайжруулахад ач холбогдол өгч ажиллах болно." гэлээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна