Хууль зүйн яам Өршөөлийн хуулийн төсөл боловсруулж байгааг ЗГЭХГ-ын дарга Ц.Нямдорж мэдээлсэн. Тэгвэл өчигдөрийн Засгийн газрын хуралдаанаар Өршөөлийн хуулийн төслийг хэлэлцэн дэмжжээ. Харин өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр хэлэлцэх асуудлын дараалалд оруулжээ. Учир нь хуулийн төсөлд долдугаар сарын 1-ээс хэрэгжүүлнэ гэж тусгасан байна.
2021 оны зургадугаар сарын 28-ны байдлаар хорих ангид 4175 хоригдол байгаа бөгөөд цагдан хорих таслан сэргийлэн арга хэмжээ авсан 1045, баривчлах шийтгэл эдэлж буй 177, хорихоос өөр төрлийн ялаар 3669, албадлагын арга хэмжээ авагдсан 3984, нийт 13050 хоригдол ял эдэлж байгаа аж. Харин энэхүү хуулийг баталснаар хорих ялаар шийтгүүлсэн 4175 хоригдлоос 150 хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөж, 371 хоригдлын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих, 188 хоригдлын хорих ялаас 2 жилийг хасч, өсвөр насны 25 хүн, нийт 709 хоригдол хорих ялаас чөлөөлөгдөх аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна