Ардын хувьсгалын 100 жилийн ойтой Орхон аймгийн 45 жилийн ой давхцан тохиож байгаа юм байна. Цар тахалын улмаас наадам тэмдэглэхгүй байх шийдвэрийг зарим аймгийн удирдлагууд гаргаад байгаа. Тэгвэл Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал ч баяр наадам тэмдэглэхгүй байх байр суурьтай байгаа юм байна. Тиймээс баяр наадмын зардлаасаа 230 сая төгрөгийг эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг хангахад зориулаад байгаа аж.
Тухайлбал Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн тоног төхөөрөмжийг нэмэгдүүлж, сайжруулж нэн яаралтай байгаа амьсгалын аппарат, хүчил төрөгч өтгөрүүлэгч, зүрхний үйл ажиллагааг сэргээх тоног төхөөрөмж зэргийн зардлыг өнгөрсөн долоо хоногт шийдвэрлэж яаралтай нийлүүлжээ.
Түүнчлэн дахин нэн шаардлагатай байгаа эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг нэмж авахад зориулж 100 сая төгрөг, халдвартай улаан бүсэд орж ажиллаж байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудыг урамшуулахад нь 30 сая төгрөгийг дэмжлэг болгон өгөхөө мэдэгджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна