Хотын дарга аа! Цахим хуудас хөгжүүлэх 20 саяаараа туйлдсан иргэдэд туслаач ээ!!

Админ
2021/07/01

Хотын дарга аа! Цахим хуудас хөгжүүлэх 20 саяаараа туйлдсан иргэдэд туслаач ээ!!


Монгол Улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь Нийслэл Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг. Тэр ч утгаараа сүүлийн 2 жилийн хугацаанд Улаанбаатар хотод олон удаагийн хөл хорио тогтоож, үүний улмаас маш олон иргэд, аж ахуй нэгжүүдийн бизнесүүд хаалгаа барьж цөхөрсөн. Үүний тод жишээг Miso Ramen хоолны газрын эсэргүүцэл, TheLoF цахим тоглоомын төвийн эсэргүүцэл, "Тэвчээр тасарлаа" уриалга бүхий цахим жагсаал, Комеди Амраагийн үзэл бодол бататгаж өгнө.

Харин Нийслэлийн удирдлагууд үүнд "Хариуцлагын гэрээ" гэх нэртэй зүйлс байгуулж үйл ажиллагааг явуулах зөвшөөрөл өгч буй хэдий ч, нөгөө талаар гэрээ байгуулах боломж байхгүй, нөхцөл нь таарахгүй ААН-үүд ч байгаа юм.

Корлнавирусээс болж нөхцөл байдал ийм хүнд байхад зөвхөн пэйж хөгжүүлэхийн тулд НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС 20 сая төгрөгийг төсөөлүүлэн авчээ.


20 сая төгрөг гэдэг бол дарга томчуудын хувьд бага мөнгө хэдий ч, иргэдийн хувьд нэг приус, эсвэл нэг бизнесээ ковидын үед унагаахгүй авч явах хэмжээний тийм л их мөнгө.

Yazguur.mn сайтын хувьд уг пэйж хөгжүүлэлттэй холбоотой зарж, борлуулдаг болон Нийслэлийн цахим хуудас хэр олон хүнд хүрсэн талаар судлахад дараах сонирхолтой баримт гарч ирсэн юм. Тухайлбал Page Zarna гэх хаягтай борлуулагч залуугийн бидэнд өгсөн үнийн саналд хамгийн өндөр буюу 110.000 лайктай 210.000 дагагчтай боловч 70.000 лайк нь монголоос 90.000 дагагч нь монголоос 7.900.000 төгрөг байв.


Харин Нийслэлийн хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн цахим хуудсыг үзэхэд 245.163 лайктай, бөгөөд үүнийг үнэлж үзэхэд 18 гаруй сая төгрөг хүрч байв.

Ийм хэмжээний өндөр лайктай цахи хуудастай байж яагаад 20 сая төгрөгөөр цахим хөгжүүлэлт хийх болов? Хариултыг уншигч танд үлдээе!!!



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна