"АН-аас сонгогдчихоод МАН-ын Засгийн газрыг хамгаалж явсан Л.Болд Элчин сайд болох гэж байна"

Өчигдөр 13 цаг 12 минут

М.Тулгат даргатай АН-аас мэдээлэл хийлээ. Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Монгол Улс парламентын засаглалтай улс бус ҮАБЗ-ийн засаглалтай болчихлоо. Хүүхдийн мөнгө, дулаан, цахилгааны төлбөр зэрэг Засгийн газар, УИХ-ын шийдэх ёстой асуудлыг гурван дарга шийддэг болж байна. Ингэх юм бол УИХ байгаад яах юм. Засгийн газар ердийн байдлаар ажиллаж чадахгүй болсон тохиолдолд ҮАБЗ хуралддаг хуультай.

Өршөөлийн хууль батлах гэж байна. Энэ хуулиар Зөрчлийн хуулийн дагуу тавигдсан 73 тэрбум төгрөгийн торгуулийг өршөөх юм байна. Хууль хэрэгжүүлэх ажлыг Засгийн газар УИХ-ын өмнө хариуцдаг. Гэтэл энэ Зөрчлийн хууль чинь хэрэгжихгүй байгаа юм байна. Засгийн газар ч хуулиа хэрэгжүүлж чаддаггүй юм байна ш дээ.

Мөн УИХ Элчин сайд нарыны томилгоог хэлэлцэх гэж байна. АН-аас УИХ-д гарчихаад МАН-ын Засгийн газрыг хамгаалж явсан Л.Болд өнөөдөр шагналаа аваад Бельгийн вант улсад Элчин сайдаар явах гэж байна. Ж.Батзандан Австралид сууж байгаа. Ийм зарчимгүй байж болохгүй. Намаа худалддаг ийм хүмүүсдээ АН хатуу хариуцлага тооцно. Тэгэхгүй бол дараа нь яг ингээд халаглаад суух юм байна.

Иргэдийн зүгээс наадам хийхгүй байхыг шаардаж байна. Яаж ч бодсон хүний аминаас илүү үнэтэй наадам гэж хаана ч байхгүй. Дарга нар нь өөрсдөө наадам хийнэ гж хэлэхээсээ ичээд уран бүтээлчдээр хэлүүлж байна. Ингэж заавал наадам хийх шаардлагагүй. Тиймээс АН-ын зүгээс наадам хийхийг эсэргүүцэж байна" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна