УОК наадмыг 8 сарын 1 хүртэл хойшлуулах саналыг гаргажээ


Засгийн газраас Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй, цахимаар зохион байгуулах шийдвэрийг гаргаж,  наадмын нээлтийн урлаг соёлын арга хэмжээний зураг авалт, хурдан морины уралдаан, 1024 бөхийн барилдаан зэргийг Хүй долоон худагт эхлүүлээд байсан.

Тэгвэл өнөөдөр /2021.07.01/ Улсын онцгой комисс цахимаар тэмдэглэх үндэсний их баяр наадмын асуудлаар хуралдж, хуралдаанаас баяр наадмыг хойшлуулах санал гаргажээ.

Улсын онцгой комиссын саналыг Засгийн газар хэлэлцэж эцэслэн шийдвэрлэнэ.

Улсын онцгой комисс эхний ээлжид Үндэсний их баяр наадмыг наймдугаар сарын 1-нийг хүртэл хойшлуулах нь зүйтэй гэж үзжээ.

Мөн өнөөдөр Сүхбаатарын талбайд иргэдийн 80-90 хувь нь буюу 16-25 насны залуус цуглаж, наадмыг эсэргүүцэж тайван жагсаал зохион байгуулсан. Өдөрт халдварын тоо 2000 аас буухгүй, нас баралтын тоо 15 - с буухгүй байгаа энэ цагт наадмыг их мөнгөөр, хийх хийхдээ үзэгчгүй цахимаар хийх нь цагаа олоогүй шийдвэр байсан гэдгийг иргэд үзсэн.

Ийнхүү цахим наадамд оролцохгүй гэдгээ ч урлаг соёлын зарим нэгэн хүмүүс ч хэлээд эхэлсэн. Энэ шийдвэрийг ч УОК харж үзсэн бололтой...



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна