Нойргүйдлээ даван туулж, сайхан амрах 20 зөвлөгөө


Сайн унтаж амрах нь хүн бүхний хувьд нэн чухал. Хангалттай нойр авч, унтаж амарснаар бие махбод сэргэж, тархины үйл ажиллагаа сэргэдэг. Өглөө эрт босохын тулд орой эрт унтах хэрэгтэй гэдэг ч энэ дадлыг босгох тийм ч амаргүй байна уу? Тэгвэл дараах 20 аргуудаас туршаад үзээрэй. Гол нь өөрийгөө хууралгүй, шийдэмгий байхад л хангалттай.

1. Өрөөгөө сэрүүхэн байлгах

Хэт халуун эсвэл хэт хүйтэнд бид сайн унтаж амарч чаддаггүй. Тиймээс өөрийн баримжаагаар өрөөний хэмээ аль болох дулаахан, гэхдээ агаарын солилцоотой байхаар тохируулаарай. Өрөөний хэм 15.6-аас 19.4 хэм байхад болно. Мөн унтахаасаа өмнө усанд орох нь биеийн дулааныг нэмэгдүүлж, дараа нь хөрснөөр сайн унтаж амрахад дэм болох юм. 

2. "4-7-8" аргыг ашиглах

1. Хэлээ дээд шүднийхээ харалдаа байрлуулна.

2. "Вүүүш" гэх дуу гарган амаараа амьсгалаа гадагшлуулах

3. Амаа хаагаад, хамраараа 4 секунд амьсгалаа авах

4. Амьсгалаа түгжээд дотроо 7 тоолох

5. Амаараа амьсгалаа түрүүнийх шиг гадагшлуулан 8 тоолох

6. Дээрхийг 1-3 удаа давтан хийх

Энэхүү аргыг ашигласнаар бие тайвширч, амьсгалын хэм тогтворжиж, нойр хүргэх болно.

3. Тогтмол цагт унтаж хэвших

Өдөр бүр нэг цагт унтаж, нэг цагт босч хэвших нь хүний биед автомат сэрүүлгийг тогтоодог. Тиймээс өөрчлөхийг хүсвэл тогтмол, уйгагүй байхад л болно.

4. Гэрлээ өөртөө тохируулах

Гэрэлтэй, гэрэлгүй алинд нь нойроо хүрч, сайн амарч буйгаа ажиглаарай. Хэрэгтэй бол тэмдэглэл хөтөлж, өдөр бүрийн унтлагын хэмнэлээ бичиж, хэр унтаж амарснаа тэмдэглэж байгаарай. 

5. Йога, бясалгал, амар амгаланг эрэлхийлэх

Стресст өртсөн үед унтах хэцүү байдаг даа? Тэгвэл унтахаасаа өмнө бодлоо цэгцэлж, хөнгөн сунгалт, йога хийх нь туслах болно.

6. Унтахаар хэвтэх үедээ, зүүрмэглэх, орондоо хөрвөөхдөө цагаа байн байн харахгүй байх

7. Өдрийн 15 цагаас хойш дугхийхээс зайлсхийх

8. Оройн хоолоо 7 цагаас өмнө идэх буюу унтахаасаа өмнө хүнд хоол идэхгүй байх

9. Тайтгаруулах зөөлөн хэмнэлтэй ая сонсох

10. Өдөр, өглөөний цагаар дасгал хийх буюу унтахаасаа өмнө хүнд дасгал хийж зүрхээ ачаалуулахгүй байх

11. Өөрт тухтай дэр, ор хөнжилтэй болох

12. Гар утас, бүх электрон төхөөрөмжөө унтраах буюу тархиа амраах

13. Үнэртэй тос, гаа гэх мэт тайвшруулах бүтээгдэхүүн, байгалийн гаралтай тос, лааны үнэр үнэртэх

14. Унтахаасаа өмнө тэмдэглэл хөтөлж, бодлоо цэгцлэх, унтахаасаа өмнө заавал хийдэг зуршилтай болох

15. Кофе, цай, амттан, чихэрлэг бүтээгдэхүүнийг 15 цагаас хойш хэрэглэхгүй байх 

16. Унтахаасаа өмнө уншиж "нойроо хүргэдэг" номтой болох

17. Шийдвэр гаргаж, өөртөө шударга хандах

18. Унтахаар хэвтэхдээ гар утсаа холдуулж, эерэг таатай зүйлсийн тухай бодох

19. Магни, мелатонин гэх мэт нойр дэмжигч амин дэм хэрэглэх

20. Яагаад эрт босч, яагаад эрт унтах хэрэгтэй тухай зорилгоо тодорхойлох. Үүнийхээ ач холбогдлыг төсөөлж, тодорхой шийдвэр гаргах.

Эх сурвалж: Healthlin



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна