2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 478,620,176.77 төгрөгийн үнийн дүн бүхий 942,322 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Бөөний худалдаа" ХК (BHL+9.78%) болон "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT +4.35%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Адуун чулуун" ХК (ADL -10.90%) болон "Багануур" ХК (BAN -8.33%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 18,137 ширхэг нэгж эрхийг нийт 4,460,674 төгрөгөөр арилжигдсан байна.
Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 5,000 ширхэг үнэт цаасыг 500,000 доллараар арилжаалсан байна.
ТOP-20 индекс 0.13 хувиар буурч, 32947.02 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,778,650,929,631.93 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна