Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах ахмадын асрамжийн газарт 10 хоногийн өмнөөс Коронавирусын халдвар гарчээ.
Тодруулбал, Уг асрамжийн газрын ажилчдыг коронавирусын халдвартай холбоотойгоор 14 хоногийн ээлжээр ажиллуулж байгаа аж. Гэтэл 14 хоног ажлаад гарч ирсэн тус асрамжийн газрын ажилтнаас PCR-ын шинжилгээ авахад эерэг буюу коронавирусын халдвар авсан нь батлагджээ. Иймээс уг асрамжийн газрын бүх хүмүүсийг PCR-ын шинжилгээнд хамруулсан байна. Шинжилгээний хариугаар зургаан асруулагч ахмад настан болон тус асрамжийн газар ажилладаг гурван ажилтан коронавирусын халдвар авсан нь батлагджээ.
Халдвар авсан зургаан ахмадын биеийн байдлын хувьд хоёр нь архаг суурь өвчтэй байсан тул ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа бол үлдсэн дөрвөн ахмадын хувьд биеийн байдал хэвийн асрамжийн газраа халдвар хамгааллын дэглэмээ баримтлан тусгаарлагдан эмчлүүлж байна. Мөн халдвар авсан гурван ажилтан сумынхаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд бусад ахмад настнуудыг халдвар авахаас сэргийлж халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж байгаа гэдгийг Ахмадын асрамжийн газрын дарга Эрдэнэхүү мэдээллээ.
Эх сурвалж: tsahiur.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна