"АПУ" ХК болон "Улсын их дэлгүүр" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байна


2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр энгийн арилжаагаар 32 хувьцаат компанийн 194,886,835 төгрөгийн үнийн дүн бүхий 271,192 ширхэг хувьцаа арилжигдсанаас 17 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "АПУ" ХК (APU+13.97%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID +9.68%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Оллоо" ХК (OLL -12.00%) болон "Монгол алт" ХК (ERS -7.50%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 32,139 ширхэг нэгж эрхийг нийт 7,708,597 төгрөгөөр арилжигдсан байна. 

Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 30 ширхэг үнэт цаасыг 3,000,000 төгрөгөөр арилжаалсан байна.

ТOP-20 индекс 1.99 хувиар өсөж, 33601.59 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,919,755,263,477 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна