Б.Ууганбаяр: ЭМЯ энэ сарын 11-нээс 11:00 цагийн мэдээг шууд дамжуулахгүй


Ковид19 халдварын нөхцөл байдлыг Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагийн хэвлэлийн хурлаар танилцуулдаг.

Тэгвэл долдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн хэвлэлийн хурлыг түр завсарлуулж байгаа талаар тус яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээллээ. 

Тэрбээр “Бид мэдээллээ инфографик ашиглан хүргэх зохион байгуулалтад орж байгаа. Гэхдээ цар тахлын цаг үеийн нөхцөл байдлын мэдээллийг тодорхой цагуудад хэвлэлийн бага хурал зарлан зохион байгуулах болно. Өөрөөр хэлбэл, долоо хоногт нэг удаа хэвлэлийн хурал зарлаж нэгдсэн шугамаар мэдээлэл хүргэх зохион байгуулалтад орж байна” гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна