Вакцинжуулалт энэ сарын 14-өөс эхэлнэ


Нийслэлийн хэмжээнд вакцинжуулалт энэ сарын 14-өөс эхэлнэ. Дархлаажуулалтад жирэмсэн эмэгтэй,  12-оос дээш болон 16, 17  насны хүүхэд, ахмадууд хамрагдана гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд ажиллах вакцинжуулалтын цэгүүд нь энэ сарын 14-16-нд 09:00-17:00 цаг хүртэл ажиллана. Харин энэ сарын 17, 18-нд 10:00-15:00 цаг хүртэл ажиллана.

Харин энэ амралтын өдрүүдэд /2021.07.10-07.13/ дархлаажуулалтын цэгүүд түр хугацаанд ажиллахгүй.

Баяр наадмын амралтыг тохиолдуулан ийнхүү вакцинжуулалтын цэгүүд ажиллахгүй болохыг холбогдох албаны хүмүүс мэдээлсэн. Тэгвэл энэ сарын 14-өөс эхлэх вакцинжуулалтын цэгүүдийн байршлын мэдээллийг хүргэж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна