2021.07.12: Коронавируст халдварын 1496 тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас баржээ


Нийт 1496 тохиолдол бүртгэгдэж, 3858 иргэн эдгэрлээ.

Сүүлийн 24 цагт нийт 11,021 хүнд PCR болон түргэвчилсэн шинжилгээ хийхэд 1,496 тохиолдол бүртгэгджээ. Мөн  3,858 хүн эдгэрлээ. Харин 61-80+ насны таван хүн /4 эмэгтэй, 1 эрэгтэй/ нас баржээ.  

Одоогоор 12189 хүн эмчлүүлж байгаагаас жирэмсэн эх 653, хүүхэд 2460 байна. /Халдвартай нийт 2587 жирэмсэн эх, 30472 хүүхэд байна/ Мөн 22924 хүн гэрийн хяналтад эмчилгээг хийж байгаа аж. Ийнхүү манай улсад бүртгэгдсэн нийт батлагдсан тохиолдол 139284 болж, эдгэрэлт 107524, нас баралт 689 боллоо. 

Эх сурвалж: ЭМЯ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна