Мутацлагдсан вирусийн тархалт өндөр байгаа улс орнуудад ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг ЭМЯ-наас мэдээлэв.
Өмнөд Африкт вирусийн альфа, бета, дельта хувилбар батлагдсаныг ДЭМБ-аас нотолсон. Тус улсад дельта хувилбараас үүдэлтэй халдварын тохиолдлын тоог бууруулахын тулд зургаадугаар сарын 27-ны ням гарагаас эхлэн шөнийн цагаар хөл хорио тогтоосон юм. Улмаар цугларалт, архи согтууруулах ундаа худалдах, зааланд хооллох болон дотоодын аялал жуулчлалыг 14 хоног хязгаарласан юм.
Эх сурвалж: ЭМЯ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна