Наадмын амралтын өдрүүдэд БНХАУ-аас галт тэргээр Замын-Үүд рүү бараагаа зөөжээ


Монгол Улсын Засгийн газраас Дорноговь аймгийн Замын-Үүд дэх нөхцөл байдлыг сайжруулахаар өнгөрсөн долоо хоногт шинэ ажлын хэсгийг томилон ажиллуулж эхэлсэн билээ.

Замын-Үүд дэх шинээр томилогдсон Гаалийн газраас өнгөрсөн тав хоногийн хугацаанд дараах шийдвэрүүдийг гаргаж, эхний ээлжийн гацааг арилгаад байна. Үүнд:

  • Замын-Үүд дэх Гаалийн газрын хуучин ажиллаж байсан албаны дөрвөн дарга, 28 байцаагчийг сэлгэн, Улаанбаатар хотоос 32 ажилтныг шинээр томилжээ.
  • Замын-Үүдэд төрийн алба хаагчдаас шалтгаалсан ачаа барааны бөөгнөрлийг цэгцэлж, гаалийн хяналтын бүсэд гацаад байсан ачааны 200 авто машиныг шуурхай бүртгэл, хяналт хийн гаргажээ.
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд хил хаагдсан байгаа ч БНХАУ-аас ачаа тээврийн галт тэргээр бараагаа зөөх ажлыг эхлүүлжээ.
  • Замын-Үүд дэх 12 терминал хяналтын бүсийг өдөрт хоёр удаа ариутгах ажлыг тогтмол хийж эхлээд байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна