Спутник-V вакцины 20 мянган тунг хүлээж авлаа


Монгол Улс ОХУ-ын Спутник-V вакцины 20 мянган тунг өнөөдөр хүлээж авлаа.

Энэхүү вакциныг эм хангамжийн Монгол Эм Импэкс Концерн оруулж ирсэн байна.

Ингэснээр Спутник-V вакцины эхний тунгаа авсан иргэд бүрэн тундаа хамрагдах боломжтой болж байна. 

Ташрамд дурдахад, долоодугаар сарын 5-наас эхлэн 65-аас дээш насныханд энэхүү вакцины хоёр дахь тунг хийж эхэлсэн юм.

Эх сурвалж: ОБЕГ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна