Шалан дороос олдсон генералын шарилыг Францад буцаан өгөв


Наполеоны хүндэт жанждын нэгнийх нь шарил ОХУ-ын өрнөд хэсгээс олдсон билээ. Харин хоёр жилийн дараа түүнийг эх орон Францад нь хүндэтгэлтэйгээр хүлээлгэн өгсөн байна.

Эргэн сануулахад, 2019 оны долдугаар сард хуучин бүжгийн танхимын суурин дээр байгуулагдсан цэцэрлэгт хүрээлэнгийн газар дороос модон авс олдсон аж. Авсан дотор өрөөсөн хөлтэй араг яс байсныг Францын генерал Чарльз Этьен Гудиных байж болзошгүй хэмээн таамаглаж, дээж аван ээж, хүү гэх мэт цусан төрлийнх нь хүмүүсийн ДНХ-тэй харьцуулан шинжилсэн байна. Үр дүнд нь тус шарил үнэхээр Чарльз Этьен Гудиных болохыг тогтоожээ.

Генерал Гудин 1812 онд 44 насандаа Оросыг эзлэн түрэмгийлж явахдаа Смоленскийн ойролцоо их бууны суманд оногдож, өрөөсөн хөлөө алдсан гэдэг. Хэдийгээр түүнд хиймэл хөл хийсэн ч гурван өдрийн дараа шархаа даалгүй нас баржээ. Цэргүүд нь түүний цогцсыг бүтнээр нь авч явах боломжгүй байсан тул зүрхийг нь эх оронд нь аваачиж оршуулсан түүхтэй аж.

_119354494_gettyimages-1233608068

_119389417_gettyimages-1233959577

_108537278_gettyimages-152233661

_119354492_gettyimages-1164451419

Гудины шарилыг өчигдөр (2021.07.13) Францын ахмад дайчдын яаманд хүндэтгэлтэйгээр ёслол төгөлдөр хүлээлгэн өгчээ. Хэдийгээр Гудины шарилыг эх оронд нь буцааж өгөх ёслолыг илүү том хийхээр төлөвлөж байсан ч хоёр улсын харилцаа муудсанаас шалтгаалан ийнхүү цомхон зохион байгуулсан байна.

Эх сурвалж: BBC



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна