Улаанбаатараас 81 мянган иргэн орон нутаг руу зорчжээ

5 минутын өмнө

Амралтын өдрүүдэд 2021 оны 7-р сарын 7-ны 06.00 цагаас 16-ны 06.00 цагийн хооронд Улаанбаатараас орон нутгийн чиглэлд 38055 тээврийн хэрэгслээр 81 мянган иргэн орон нутагт зорчсон гэж холбогдох албанаас ЗГ-ын өнөөдрийн хуралдаанд танилцуулжээ. 

Өнөөдрийн байдлаар Хөвсгөл, Архангай, Увс, Баян-Өлгий, Өвөрхангай, Дорнод аймагт хүмүүсийн бөөгнөрөл их байна. Тиймээс нэг аяллын группт таваас дээшгүй хүнтэй байх, амны хаалт зүүх зэргээр халдвар хамгааллын дэглэмийг баримлахыг Засгийн газраас анхааруулж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна