Tokиo 2020: Олимпын тосгонд ковидын халдварын анхны тохиолдлыг бүртгэв


Токиогийн олимпын наадмыг зохион байгуулагчдын нэгээс халдвар илэрсэн байна. Тэрээр тамирчдын тосгонд байрлаж байсан бөгөөд Японд ирэхээсээ өмнө шинжилгээ өгөхөд сөрөг гэсэн хариу гарчээ. Түүнийг 14 хоног тусгаарлана.

Наадмыг зохион байгуулагчид тамирчдын тосгон хамгийн аюулгүй газар байна хэмээн амласан юм.    

“Энэ мэдээг сонсоод Японд ирэх тамирчид айж сандарсан байх. Би тэднийг ойлгож байна. Ийм учраас л бид Токиод хатуу хөл хорио тавьсан. Халдвар тархахаас сэргийлсэн бүх алхмыг авна. Халдвар авсан зохион байгуулагчтай холбоотой бүх мэдээллийг тодруулна.” гэж олимпын наадмыг зохион байгуулах хорооны дарга Сэйко Хашимото мэдэгджээ.     

Токио хотын хөл хорио ирэх сарын 22-нд дуусна. Харин олимп энэ сарын 23-нд эхэлж, ирэх сарын 8-нд дуусна. Олимпын наадамд оролцох тамирчдаас өдөр бүр шинжилгээ авах юм.    

Эх сурвалж: BBC



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна