Severity: Warning
Message: file_get_contents(http://w.tsag-agaar.gov.mn/forecast_xml): failed to open stream: No route to host
Filename: models/Weather_m.php
Line Number: 61
Backtrace:
File: /home/tegusmn/monyazguur.mn/application/models/Weather_m.php
Line: 61
Function: file_get_contents
File: /home/tegusmn/monyazguur.mn/application/libraries/Front_Controller.php
Line: 93
Function: get_all_weather
File: /home/tegusmn/monyazguur.mn/application/controllers/front/News.php
Line: 7
Function: __construct
File: /home/tegusmn/monyazguur.mn/index.php
Line: 144
Function: require_once
Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар олимп зохион байгуулах албаны цагийн ажилтан узбек оюутанг Японы үндэсний цэнгэлдэх хүрээлэн дотор нутгийн эмэгтэйг хүчиндэхээр завдсан хэмээн баривчилжээ.
Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт/2021.7.16/ 30 настай оюутан Давронбек Рахматуллаев Токио хотын Шинжүкү дүүрэгт байрлах цэнгэлдэх хүрээлэн дотор 20 орчим настай япон эмэгтэйн биед ёс бусаар халдаж, бэлгийн дур хүслээ хангахыг завдсан гэж мэдээллээ.
Харин Рахматуллаев баривчлагдсаныхаа дараа өөрийгөө гэм буруугүй хэмээгээд, “Тэр эмэгтэй өөрөө дуртай байсан” гэж мэдүүлжээ.
Цагдаа нарын мэдээлснээр хохирогч эмэгтэй мөн олимпийн ажлыг зохион байгуулах багийн цагийн ажилтан байсан бөгөөд Рахматуллаевтай тэр өдөр л анх танилцсан гэнэ. Хэрэг болохын өмнө тэд цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийн суудлаас олимпийн хаалтын үйл ажиллагааны сургуулилтыг үзсэн байна. Түүний дараа ихэнх ажилчид болон үзэгчид цэнгэлдэх хүрээлэнгээс гарахад Рахматуллаев гэмт хэргээ үйлджээ.
Эх сурвалж: TOKYOREPORTER
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна