КОВИД-19 хэмээх аюулт тахалтай тэмцэж, мянга мянган иргэнээ халуун гэр бүлд нь эдгээн илгээж буй Эрүүл Мэндийн салбарынхан цаг наргүй, амрах чөлөөгүй ажиллаж байгаа билээ. “НОМИН Холдинг” ХХК улсаас авч хэрэгжүүлж буй шат шатны арга хэмжээнүүдэд зориулан хандив тусламж тасралтгүй үзүүлж, тэдний ажилд бага ч болов дэмжлэг үзүүлэхийг зорьсоор байна.
Энэ удаад Короновируст халдварын үеийн эмнэлгийн эмчилгээ үйлчилгээнд зориулан ашиглах 15 гаруй сая төгрөгийн үнэ бүхий нэн шаардлагатай эм, тариаг КОВИД -оор өвдсөн иргэдэд зориулж буйгаа илэрхийлэн ХӨСҮТ-д хүлээлгэн өглөө.
Улсын хэмжээнд хийгдэж буй КОВИД-19 цар тахлын эсрэг ажлуудад манай компани хувь нэмрээ оруулах нь бидний хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэх ажлуудын нэгээхэн хэсэг байдаг ба хойшд ч ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, цар тахлын голомтод ажиллаж буй эрүүл мэндийн салбарынхантай хамтран ажилласаар байх болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна