Баян-Өлгий аймаг, Цэнгэл сум,
Бор бургас багийн “Бага түргэний хүрхрээ”
гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд
зүгт 175 км-т, сумын төвөөс урд зүгт 100 км-т/ 12 хүн
“Бага түргэний хүрхрээ”-нд зугаалж байснаас
1 хүн хүрхрээн дээрээс /22 метрийн өндөр/
халтирч ус руу унаж, осолдсон тухай дуудлагыг
07.12-ны өдрийн 16:15 цагт хүлээн авсан. Эрэн хайх
ажиллагааг 07.12-ны өдрөөс 07.16-ны өдрийг хүртэл
зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй
тул зогсоосон.
07.19-ний өдрийн 18:45 цагт “Бага түргэний хүрээ гэдэг газар хүрхрээнээс 15 метрийн зайд усанд дотор чулуунд тээглэж тогтсон 1 хүний цогцос байна гэсэн мэдээллийг тухайн газарт аялж явсан иргэнээс хүлээн авсан. /Уг цогцос нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн Д/35 настай эрэгтэй/-ийнх байх магадлалтай байна/. Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, Цагдаагийн хэсэг, Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид 22:00 цагт хөдөлсөн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна