Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа.
Хуралдаанаар Элсэлтийн ерөнхий шалгалтын тов, инфляцын нөхцөл байдал болон Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн дельта хувилбартай холбоотой асуудлуудыг хэлэлцжээ.
Гарсан шийдвэрүүдээс танилцуулбал, Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-22-нд зохион байгуулахаар товлосон байна.
Үргэлжлүүлэн Сангийн сайд Б.Жавхлан Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулав. Мөн Эрүүл мэндийн сайд С.Энхболд Монгол Улсад коронавирусийн дельта хувилбар бүртгэгдсэн тухай мэдээлж, иргэдэд хандан халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг уриаллаа.
Тэрбээр "Өнгөрсөн долоо хоног 14 сорьцонд нэг тохиолдолд дельта хувилбар бүртгэгдсэн. Мөн гадны улс оронд илгээсэн сорьцод дельта хувилбар бүртгэгдээд байна. Өнөөдрийн байдлаар гурван тохиолдол бүртгэгдээд байна" гэв.
Эх сурвалж: ikon.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.187.240
Эрүүл мэндийн Яамны саналыг сонсмоор бна.Бүхнийг мэддэг юм шиг л далжганаад.Ард түмэндээ гай дуудахаа болимоор юм.
Хариулах