Тогтоол усанд хоёр хүн живжээ


Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн “Бага булаг” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 4 км-т/ Тогтоол усанд 2 хүн живсэн тухай дуудлагыг 07.20-ны өдрийн 09:54 цагт хүлээн авсан.

 Дундговь аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 11:12 цагт Өмнөговь аймгийн Ханбогд сумын чиглэлд явсан боловч “Оюутолгой” ХХК-ийн Онцгой байдлын ангийн гэнэтийн осолд хариу өгөх албаны ажилтнууд 35 км зам туулан 11:50 цагт очиж тус сумын харьяат иргэн Ш /30 настай, эрэгтэй/-ын цогцсыг 13:18 цагт 4 метрийн гүнээс, О /14 настай, эрэгтэй/-ын цогцсыг 14:07 цагт 4 метрийн гүнээс тэмтрүүл ашиглан уснаас тус тус гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна