Нийслэлд 944 мянган хүн вакцины бүрэн тундаа хамрагджээ


Өчигдөр буюу долоодугаар сарын 21-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд I тунд 3145, II тунд 5962, нийт 9107 иргэнийг дархлаажууллаа.

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.052.957 иргэн I тунд, 944.294 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 3307 жирэмсэн эх, 12-15 насны 39.773 /39.2 хувь/, 16-17 насны 20.213 /59.6 хувь/ хүүхдийг вакцинд хамрууллаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна