Сэтгүүлч Б.Отгон NoSumiyabazar сошиал акц зарлалаа.
Тэрээр өөрийн цахим хуудаснаа:
"Юун NoNaadam манатай цаана чинь та бидний хуруу хумсаа хуйхлан байж олдог хэдэн төгрөгөөсөө төлдөг нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын мөнгийг эргүүлж өгдөггүй ах дүү нар хадамтайгаа хамсаатантайгаа байна. Та бидний толгой дээрээс ялгадасаа асгаад сууж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар, Их аварга Д.Дагвадорж, хотын даргын хадам эгч Ч.Маралмаа гэх зэрэг этгээдүүдийн үүсгэн байгуулсан Үндэсний Хөрөнгө Оруулалтын банк нь нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын 116,2 тэрбум төгрөгийг буцааж өгөхгүй байгаа учраас Сангийн яам шүүхэд хандсан байна. Мөн татвараа ч төлдөггүй хар жагсаалтанд байдаг юм байна. Ийм л новшнууд та биднийг удирдаж, зарим нь баян хүн болж бидний тархийг угааж явна.
ХОТЫН ДАРГА ОГЦОР!!!!!!!!!!!
NoSumiyabazar !!!!!!!!!!!!!!!!!!" хэмээн ийнхүү акч зарлажээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна