Цахим сүлжээнд том оврын барилгын авто машинууд ногоон байгууламж дээгүүр явж зүлэг ногоо сүйтгэж байгаа бичлэг цахим сүлжээнд тархаж, олны дургүйцлийг хүргээд байна. Уг зөрчилд тооцсон хариуцлагын талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл хийлээ. ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч А. Нямдорж “2021 оны долдугаар сарын 23-ны 16 цагийн үед Яармагийн зам дээр 61-74 УБХ, 58-80 УББ улсын дугаартай том оврын авто машинуудын гаргасан зөрчилд ТЦА-ны зөрчил шалган шийдвэрлэх хэлтсээс зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. Энэ төрлийн зө.рчил болох замын болон ногоон байгууламж, явган хүний гарц, хайс хашлага дээгүүр дур мэдэн хөдөлгөөнд оролцохгүй байх тал дээр иргэд жолооч нар анхаарч, хөдөлгөөндөө соёлтой оролцоно уу” гэлээ.
58-80 УББ улсын дугаартай авто машины жолооч: Замын хөвөөн дээгүүр давж гарч явсан зөрчил гаргасан. Гаргасан зөрчилдөө уучлалт хүсэж байна. Над шиг алдаа бүү гаргаарай гэж жолооч нартаа хэлье. Цагдаагийн алба хаагч ирж дохиж, замаас гарах талаар хэлээгүй учраас эргээд бурууддаг юм байна гэдгийг мэдэж авлаа. Иймээс цагдаагийн алба хаагч ирээд дохиж явуулаагүй л бол байгаа газраа хэдэн цаг түгжирсэн ч зогсох ёстой юм байна. 61-74 УБХ улсын дугаартай авто амшины жолооч: Замын брожур давж зүлэг дээгүүр явсан урдах машинаа дагаад гарчихсан нь алдаа боллоо. Гаргасан зөрчилдөө хэлэх гомдол, санал байхгүй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна