Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, мөнгөн медаль хүртсэн С.Моллайд талархал илэрхийлжээ


Токиогийн Олимпын мөнгөн медаль хүртсэн жүдо бөхийн тамирчин С.Моллайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баяр хүргэж, талархал илэрхийлжээ: 

Тэрбээр, Өнөөдөр өөрийн цахим хуудаснаа:

"Монгол Улсынхаа нэр хүндийг дэлхийн тавцанд өндөрт өргөж Токиогийн олимпын наадмаас мөнгөн медаль эх орондоо авчирсан Сайед Моллайд нийт ард түмнийхээ өмнөөс талархал илэрхийлж халуун баяр хүргэе. 

Манай баг тамирчид ялалтын буухиагаа үргэлжлүүлж, Токиогийн тэнгэрт Төрийн далбаагаа олонтоо мандуулахын ерөөл дэвшүүлье." гэлээ.





Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна