12 настай хүүхэд үерт урсаж амиа алджээ


Увс аймгийн Тариалан сумын гуравдугаар багийн “Цалгар” гэдэг газар өчигдөр буюу энэ сарын 27-ны өдрийн 15:00 цагийн орчим усархаг ширүүн бороо орж, 18 мм тунадас буужээ.

Үерийн улмаас мал хариулж явсан бага насны хүүхэд усанд урссан тухай дуудлага тухайн өдрийн 18:30 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна.                             

Улмаас  аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, долдугаар сарын 28-ны өдрийн 11:45 цагт “Шар шувуутын-Ам” гэдэг газраас Увс аймгийн Тариалан сумын харьяат У /12 настай, эмэгтэй/-ийн цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна