Токиод илрэх ковидын тохиолдол эрс нэмэгджээ

Өчигдөр 12 цаг 12 минут

Олимп үргэлжлэн явагдаж буй энэ өдрүүдэд Токио хотод илрэх Ковидын халдварын тоо эрс нэмэгдсэн болохыг албаныхан мэдээллээ.

Өчигдөр л гэхэд Японы нийслэлд 2848 тохиолдол бүртгэгдсэн нь нэгдүгээр сарын 7-ны дээд амжилтыг (2520) даван гарчээ. Эрүүл мэндийн байгууллагууд коронавирусийн шинэ хувилбаруудаас болгоомжилж байгаагаа илэрхийлж, зуны улиралд халдварын тоо улам нэмэгдэнэ гэсэн таамагтай байгаагаа илэрхийлжээ. Олимпын наадмыг эсэргүүцэгчид ОУОХ-г Ковидын эрсдэлийг бууруулах тал дээр хангалттай ажиллаагүй хэмээн шүүмжилж байна.

Олимп эхэлснээс хойш дор хаяж 18 тамирчны шинжилгээ эерэг гарсан бөгөөд тамирчдын тосгонд бүртгэгдсэн халдварын тоо 20 болоод буй. ОУОХ-ны зүгээс долдугаар сарын 1-26-ны хооронд 274,935 сорилд шинжилгээ хийхэд 57 хариу эерэг гарсан бөгөөд энэ нь хувиар тооцвол 0.02 хувиас нь Ковид илэрч байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна