"Баянгол зочид буудал" ХК болон "Мандал Даатгал" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байна


2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр энгийн арилжаагаар 34 хувьцаат компанийн 405,476,229.65 төгрөгийн үнийн дүн бүхий 1,081,433 ширхэг хувьцаа арилжигдсанаас 18 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Баянгол зочид буудал" ХК (BNG+13.99%) болон "Мандал Даатгал" ХК (MNDL +13.46%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Үндэсний хувьчлалын сан" ХК (XOC -9.36%) болон "Э-Транс ложистикс" ХК (ETR -5.65%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 42,281 ширхэг нэгж эрхийг нийт 9,801,595 төгрөгөөр арилжигдсан байна. 

Энэ өдөр багцын арилжаанд нийт 10,000 ширхэг үнэт цаасыг 1,000,000 доллараар арилжаалсан байна.

ТOP-20 индекс 0.08 хувиар өсөж, 31927.59 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,907,141,104,192.38 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна