Хөшигийн хөндийд 34000 айлын орон сууцны хороолол баригдана


Хөшигийн хөндийн Олон улсын нисэх буудлын түшиглэн Хөшигийн хөндийн хот төлөвлөлтийн ажил хийгдэж байна. Шинэ төлөвлөлтөд 10-15 км зайтай байрлах шинэ Зуунмод хот, Майдар төслүүд багтаж, ерөнхий төлөвлөгөө боловсуулагдаж байгаа талаар албаныхан мэдээлсэн.

Хот төлөвлөлтийн төсөл 50 мянга орчим га талбайд хийгдэх бөгөөд 19 мянга орчим га талбайг улсын тусгай хэрэгцээнд авах шаардлага бий болж  газар эзэмшиж, ашиглаж, өмчилөх эрхтэй 3173 иргэн, ААН байгууллага мэдэгдэл хүргүүлжээ. Чөлөөлөгдсөн газарт 34 мянган айлын орон сууцны хороолол баригдахаар төлөвлөгджээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна