Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн Бор хошуу гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 182 км, сумын төвөөс баруун хойд зүгт 7 км-т/ Туул голын эрэг дээр 6 хүн /үүнээс 4 нь хүүхэд/ зугаалж байснаас 1 хүүхэд живсэн тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 14:00 цагт хүлээн авжээ.
Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн Өгөөмөр багийн “Бетон гүүр”-ээс “Улаан-Үзүүр” гэдэг газар хүртэл 13 км-т завиар, голын эрэг дагуу 5 км-т автомашинаар, 4 метрийн гүнд 7 удаа шумбалт хийж Н/9 настай, эмэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 14:39 цагаас эхлэн зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 21:20 цагт түр зогсоож, 07.30-ны өдрийн 06:00 цагт дахин эхлүүлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна