Хууль зүйн сайдаа, жинхэнэ “Акулууд”-тай тэмцвэл яасан юм

18 цаг 25 минутын өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайд танд хэрэгтэй мэдээ байна. Одоо та Замын-Үүдээс үүдэлтэй заваан сүлжээг таслан зогсооно гэсэн үгэндээ хүрэхэд чинь үнэтэй мэдээлэл хуваалцъя.

Хулгана, зурмаар оролдохоо болиод хойно нь суугаа цөөвөр чононуудыг “ангуучлах” цаг болжээ.

Ертөнцийн гурван шантаажчидыг бүр мөсөн зайлуулбал таарна. Замын-Үүд дээр ёстой заваан юм болж байна аа. Сандал, суудлаасаа хагацчих вий гээд амь тавьж байгаа хэдэн дарга нарын завхрал ар араасаа үргэлжилж одоо “баас”-ыг нь цэвэрлэж байгаа хэдэн хүн рүү бөөрлөх ажил болж хувирлаа.

Ингэхэд Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт, МХЕГ-ын дарга Т.Гантулга мэтийн сандал ширээтэй зууралдаж, төрийн ажил унагасан дамчингуудаас болж Замын-Үүдэд ариутгагч хаалга нэртэй хүн аймаар юм хийгдэж, хил, гааль дээр хэдэн зуун аж ахуйн нэгжийн ачаа таваар гацсан нь үнэн шүү дээ. Ном, журмаараа яваад болчих ажлыг ашиг хонжоо хайж гацаагаад түүнийгээ ковид руу чихэж, иргэдийн хоолноос хумслаад удалгүй тэр нь ил болж, Ерөнхий сайд нь оролцох хэмжээнд өндрөө авангуут ичээндээ ороод алга болчихсон хүмүүс.

Тэгсэн одоо Замын-Үүдээр нэг завхруулсан ажил нэртэй амьдралгүй шийдвэр, арга хэмжээг нь засаад ирэнгүүт сандал суудал нь ганхаад унангуут мөнгө цутгаж бусдыг гутаах, алт шиг үнэтэй албан тушаалаа авч үлдэхээр улайрч байгаа нь жигшмээр байна.

За энэ дээрээс нь нэмэгдээд ШӨХТГ-ын дарга гэгдэх Бат-Эрдэнэ гэж улаан намчин, хурган популист Гаалийн ерөнхий газрын дарга болно гээд сэрүүн зүүдэлчихсэн сэмхэн хутгуур хийгээд гүйж яваа сурагтай. Ийм новшнууд шударга өрсөлдөөнийг бий болгох нэрээр шөнө, өдөргүй зүтгэж босгодог бизнесүүдийг шулж ирснийг харин ч бүгд мэднэ.

Ийм л Ертөнцийн гурван шантаажчин нэгдэж, чөтгөрийн цуглаан зохион байгуулаад мөрөөрөө ажиллаж яваа төрийн албаны нэр хүндийг гутааж, жамаараа амьдарч байгаа бизнесийнхнийг хөлдөө чирээд сууж байгаа нь ёстой гудамшиг юм.

Энэ гурвын гайгаар Замын-Үүдэд ачаа гацаж, төсвийн мөнгө салхинд хийсч, бензин шатахууны үнэ тэнгэрт хадчихсан гэхэд нэг их буруудахгүй. Мөнгө өгөхгүй бол гацаадаг, шантаачилдаг ийм шимэгчдээс Монголын төр салах цаг болжээ.

Сайд та энэ мэт намын ах нарынхаа хайран бялуурч, бүр хахаж цацаад сууж байгаа баасны хүүдийнүүдийнхээ барьцаанд ороогүй бол барын зулзагыг бага дээр нь гэдэг дээ, барьж идүүлэхээсээ өмнө дараад аваатахаач.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна