Батлан Хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ОХУ-руу айлчлалд явахдаа 2 тэрбум төгрөг зарлагаджээ

18 цаг 15 минутын өмнө

Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр 2021 оны оны 6 дугаар сарын 21-24-ний өдрүүдэд ОХУ-д ажлын айлчлал хийж Олон улсын аюулгүй байдлын асуудлаарх Москвагийн 9 дүгээр бага хуралд оролцсон билээ.

Айлчлалын эхний өдөр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яаманд ажиллаж үйл ажиллагаатай нь танилцан хүндэт зочны дэвтэрт тэмдэглэл бичин үлдээлээ. Мөн Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе хошууч генерал Р.Сүхбат нарт Зэвсэгт хүчний 100 жилийн ойн медалийг гардуулав. Үүний дараагаар Москва хотын хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлах “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлээд ирсэн. 

Тэгвэл энэхүү айлчлалд явахдаа татвар төлөгчдийн 2 тэрбум гаруй төгрөгийг зарлагаджээ.

Эх сурвалж: ulsturch.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна