Дулааны шугам сүлжээний зуны засварын ажил үргэлжилж байна.
Маргааш буюу наймдугаар сарын 4-16-ны хооронд:
Богд-Ар хороолол орчмын айл өрх, ААН-ийн халуун усыг хязгаарлаж, засвар хийх гэж буйг Улаанбаатар дулааны сүлжээ компаниас мэдээллээ. Засварын хугацаа 3-12 хоног үргэлжлэх юм байна. Эдгээр газрууд нь хуваарь ёсоор дулаан хангамжийн тоноглолд зуны засвар хийх хамгийн сүүлийн байршлууд юм.
Харин 10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх буюу 8А магистраль шугамыг өргөтгөн, бүрэн шинэчилж, халаалтын улирлаас өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна