БНХАУ-аас авах ачаа тээврийн асуудлыг наймдугаар сард багтаан шийдвэрлэнэ


Боомтын зөвлөл 2021 оны наймдугаар сарын 5-наас эхлэн Замын-Үүд-Эрээн боомтын дунд тээвэр хийх жолооч нартай хариуцлагын гэрээг байгуулжээ. Мөн БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хүртэлх тээврийн хэрэгслийн хөлсийг 10 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар тогтоосон байна.

Эрээн-Улаанбаатар хооронд тээвэр хийх компаниудын нэрсийг Боомтын ажлыг сайжруулах баг ФБ хуудсаар дамжуулан зарлах бөгөөд ачааны өртөгийг 10 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байх гэрээг хийсэн гэнэ. Хэрвээ ачаа тээврийн хөлс 10 саяаас хэтэрч, ийм хэмээний хөлс шаардвал Замын-Үүд сумын тагнуулын байгууллагын 70527305 гэсэн утсаар иргэд мэдээлэл өгч болно гэлээ.

Гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн буруутай үйлдлийг хуулийн байгууллагууд тогтоосон  тохиолдолд Замын-Үүд дэх авто тээврийн үндэсний төвөөс улс хоорондын тээвэр хийх эрхийг зургаан сар буюу түүнээс дээш хүртэлх хугацаагаар хориглох, Б зөвшөөрлийг олгохгүй байх арга хэмжээг авна гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна