Олимпын хотхонд анх удаа коронавирусний голомтолсон халдвар илэрчээ


Токиогийн олимпын хотхонд Олимп эхэлснээс хойш анх удаа коронавирусний голомтолсон халдвар илэрчээ.

Олимп зохион байгуулах хорооны мэдээлснээр Грекийн усанд сэлэлтийн багийн дөрвөн тамирчин, нэг гишүүний шинжилгээний хариу эерэг гарсан байна. Мөн олимпын наадамд оролцохоор ирсэн баг тамирчид, дэмжих ажилчид төлөөлөгчдөөс өчигдөр коронавирусний халдварын 29 шинэ тохиолдолүртгэгдсэн байна.

Энэ нь олимп эхэлснээс хойш бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Одоогийн байдлаар Олимптой холбоотой илэрсэн коронавирусний халдварт тохиолдлын тоо 322-д хүрээд байгаа аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна