Ерөнхий сайд асан М.Энхсайханд уучлал үзүүлэхээр боллоо


УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж, Ерөнхий сайд асан М.Энхсайханд уучлал үзүүлэхийг хүссэн албан бичгийг долдугаар сарын 9-ны өдөр илгээжээ.

Тэгвэл өнөөдөр М.Энхсайханд уучлал үзүүлэх зарлигийг гаргасан гэж УИХ дахь АН-ын бүлгээс мэдээллээ.

Ингэхдээ "Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс төрийн хилс хэргээр буруутгагдан дөрвөн жил зургаан сарын ял шийтгэл хүлээсэн Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхсайханд уучлал үзүүлэх зарлигийг гаргасан" гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна