Н.Учрал: Төрийн цахим шилжилтийн эхлэл амжилттай тавигдлаа


Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлээд буй "Цахим хөгжлийн багц хуулийн төслүүд" буюу "Нийтийн мэдээллийн тухай", "Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай", "Цахим гарын үсгийн тухай", "Кибер аюулгүй байдлыг хамгаалах тухай" хуулийн төслүүдийн ажлын хэсэг энэ долоо хоногт уг хуулиудыг гардан хэрэгжүүлэх төрийн байгууллагуудаар ажиллаж байна. Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар болон Улсын Бүртгэлийн Ерөнхий газрууд энэхүү хуулиудын хэрэгжилтийг ханган ажиллах гол байгууллагууд. Тиймээс бид яг бодит нөхцөл байдал, цаашдын төлөвлөгөөгөө харилцан ярилцаж, ойлголцож байж нэг зүйлийн төлөө тэмүүлж чадна.

И-Монголиа платформ өнөөдөр Төрийн цахим шилжилтийн эхлэлийг амжилттай тавьсан гэж дүгнэж болохоор байна. 3 жилийн өмнө бид төрийн цахим үйлчилгээгээр тэргүүлэгч Эстони улсаас туршлага судлан, эхлүүлж байсан ажил өнөөдөр хэдийнэ иргэдийн хэрэглээ болжээ. Улсын бүртгэлийн ерөнхий газраас олгодог иргэний бүх төрлийн лавлагааг И-Монголиагаар дамжуулан үнэ төлбөргүйгээр дурын газраасаа авах боломжтойгоос гадна одоогийн байдлаар иргэн аж, ахуйн нэгжид зориулсан Төрийн 539 үйлчилгээг Вебсайтаар дамжуулан үзүүлж байна.

Одоо бид өшөө илүү боловсронгуй болгож, эдгээр харилцааны суурь эрх зүйн зохицуулалтуудыг бий болгон Төрийн байгууллага хоорондын харилцаа, Төрийн үйлчилгээ, Төрийн захиргааны бүхий л үйл ажиллагааг түргэн, шуурхай, чирэгдэлгүй цахимаар үзүүлдэг болох шаардлага тулгарч байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна