"Нако түлш" ХК болон "Хай би ойл" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байна


2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 430,166,045 төгрөгийн үнийн дүн бүхий 1,327,745 ширхэг хувьцаа арилжигдсанаас 21 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Нако түлш" ХК (NKT+12.50%) болон "Хай би ойл" ХК (HBO +10.00%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Булган ундрага" ХК (BUN -13.21%) болон "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU -10.34%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 57,488 ширхэг нэгж эрхийг нийт 11,725,557 төгрөгөөр арилжигдсан байна. 

ТOP-20 индекс 0.35 хувиар буурч, 34236.06 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,336,265,004,793.73 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна