Б.Мөнхбаатар: Хөшигтийн хөндийд 150 мянга орчим хүн амьдрах боломжтой хот байгуулна


Өнөөдөр Засгийн газар ээлжит бус хуралдаанаа хийж байна. Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрүүдийг мэдээллээ:

Барилга, хот байгуулалтын Сайд Б.Мөнхбаатар дараах мэдээллийг өглөө.

Засгийн газрын хуралдаанаар Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтуудыг хариуцан ажиллах ашиглалтын өмнөх захиргаа байгуулах шийдвэр гаргалаа. 2020 оны дөрөвдүгээр сард УИХ-аар Хөшигийн хөндийд Шинэ Зуунмод болон Майдар хотыг барих шийдвэр гарсан. Ингэснээр Хөшигийн хөндийд цогцоор нь бүтээн байгуулалт хийх ажлыг төлөвлөж байна.  

Урьдчилсан судалгаагаар энэ хөндийд 150 мянган хүн амьдрах боломжтой гэж гарсан. Тээвэр ложистик, аялал жуулчлал, хөнгөн үйлдвэрийн ажлын байрууд энэ хөндийд бий болно. Үүнтэй холбоотойгоор гурван цэвэрлэх байгууламж, таван усан сан, түүнийг холбосон шугам сүлжээнүүд, замын шугам сүлжээ, дулааны цахилгаан станц зэрэг бүтээн байгуулалтууд хийгдэнэ.  

Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ашиглалтад орсонтой холбогдуулан Богдхаан төмөр замыг байгуулах асуудлыг хэлэлцэж байна гэлээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна